“TikTok” компанийн ерөнхий менежер Ванесса Паппас АНУ дахь үйл ажиллагаагаа хумих бодолгүй байгаагаа мэдэгджээ. Тэрээр энэ талаар “Бид энд урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд ирээдүйдээ ч илүү итгэлтэй байна.
“TikTok” нийгмийн сүлжээ АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулдаггүй. Энэхүү нийгмийн сүлжээ нь АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн геополитикийн хурцадмал байдлын золиос болж байна” гэжээ.
Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтэрсэн гэх баримт нотолгоог олоогүй хэмээн Тагнуулын төв газрын илтгэлд дурдсаныг В.Паппас мэдэгдсэн байна. Америкийн талаас иргэддээ хэрэглэгчдийг шинээр нэвтрүүлж буй “TikTok” төстэй “Instagram”-ийн үйлчилгээг санал болгож буй. Харин В.Паппас үүнд санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: NBC