МУИС-ийн захирал асан Я.Төмөрбаатар Ерөнхий сайдын зөвлөх болжээ

МУИС-ийн захирал асан Я.Төмөрбаатар Ерөнхий сайдын зөвлөх болжээ

МУИС-ийн захирлын албан тушаал хашиж байсан Я.Төмөрбаатар өчигдөр Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллахаар болжээ.

Я.Төмөрбаатар нь Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. 1999-2007 онд “Кёкшюүзан хөгжил сан”-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар тус тус ажиллаж байжээ.