Дархан-Уул аймгийн Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон уу

Дархан-Уул аймгийн Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон уу

Өнгөрсөн бямба гаригт /2020.08.15/ орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүдийг бүртгэсэн. Уг бүртгэлд Дархан-Уул аймгийн Ардчилсан нам бүртгүүлж, хандивын тайлангаа Аудитын газарт хүргүүлж чадаагүй аж. 
 
Энэ нь тус намын дарга Г.Гантулгын буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ярьсан байна. Тус аймгийн Ардчилсан намын дотоод зөрчил 2020 оны УИХ-ын сонгуулийн дараанаас хурцдаж одоогийн намын дарга болон удирдлагуудыг огцруулах хүртэл хурцдажээ. 
 
Тухайлбал, хэдэн өдрийн өмнө Дарханы Ардчилсан намын хорооны гишүүн П.Баяраа тус аймгийн намын дарга Г.Гантулгыг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлж байсан билээ.