ТОДРУУЛГА: ШХАБ-ын асуудал хариуцсан нэгжийг байгуулах эсэх нь ээлжит бус чуулганы дараа тодорхой болно

ТОДРУУЛГА: ШХАБ-ын асуудал хариуцсан нэгжийг байгуулах эсэх нь ээлжит бус чуулганы дараа тодорхой болно

Өнгөрсөн сарын 8-нд сайд нарын томилгоог УИХ-аар хэлэлцэх явцад Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Гадаад харилцааны сайдын ажлаа аваад яамны дэргэд ШХАБ-ын асуудлыг хариуцсан нэгж байгуулж ажиллана. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үедээ Монгол Улс ШХАБ дахь оролцоогоо нэмэгдүүлэх асуудлыг судална гэдгээ мэдэгдсэн байгаа. Бид тэр чиглэлд судалж, ажиллана" гэж мэдэгдсэн.

Тэгвэл  тус яам ШХАБ хариуцсан нэгжийг байгуулсан эсэхийг холбогдох албаныхнаас тодруулахад “УИХ-ын ээлжит бус чуулганы дараа нэгж байгуулах эсэх тодорхой болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулна. Хэрвээ дэмжлэг авч батлагдвал уг нэгжийг байгуулах юм. ШХАБ-ын асуудал хариуцсан нэгж нь тус байгууллагад элсүүлэх зорилготой биш. Харин ШХАБ дахь оролцоог л нэмэгдүүлэхэд судалгааны ажил л хийх юм” гэлээ.