УИХ-ын дэд дарга, гишүүн С.Одонтуяа Иргэний онцгой комиссыг байгуулж иргэдийн ирсэн санал, гомдлын дагуу Улсын онцгой комиссыг шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.
Тодруулбал, Улсын онцгой комисс нь иргэдийг тусгай үүргийн онгоцонд багтаахдаа авлига авдаг байж болзошгүй гэх асуудлыг шалгуулахаар хандсан юм. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас түүний хүсэлтэд хариу өгчээ.
Тодруулбал, С.Одонтуяагийн хүсэлтийн дагуу холбогдох шалгалтыг хийж эхэлсэн хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдэгджээ.
Гадаадаас ирэх хүсэлтэй иргэдээс авлига нэхэж байгаа гомдол ирсээр бна.Иргэдийг чирэгдүүлж хууль зөрчсөн тохиолдолд https://t.co/0RWHhIg5YR веб сайт,[email protected] мэйл хаяг,☎️110тусгай дугаарлуу мэдэгдэхийг АТГ мэдээлж байна. pic.twitter.com/X5bNITddcb
— Odontuya Saldan (@OdontuyaS) August 12, 2020