Өчигдөр /2020.08.03/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ шөнийн 02 цагт хүртэл хуралдсан байна. Улмаар тус хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-ын ялагдал хүлээсэн шалтгаанаа ярилцаж, мөн ҮБХ-ны гишүүдийн сонгуулийг Нийслэл, орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулахаар тогсон байна.
Мөн Ардчилсан намын нийт гишүүдийн Их хурлыг ирэх арван нэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тус их хурлаар АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргаа нийт гишүүдээсээ сонгогдог байдлаа өөрчилж магадгүй байна.