АНУ-ын Форт-Уэйн хотод өнөөдөр /2019.06.29/ эхлэх дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай улсын пара жүдогийн баг тамирчид оролцоно. Олимпын оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлжээ.
Монгол улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцох гэнэ. Монгол Улсын баг тамирчид уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн медаль хараахан хүртээгүй байна.