2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэхэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох Л.Болд, Ж.Батзандан нар У.Хүрэлсүхийг огцруулахгүй гэж саналаа өгч, удалгүй АН-аас гарч ШИНЭ намыг байгуулсан.
Харин саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд ШИНЭ нам оролцож, нэг ч суудал авч чадаагүй юм.
Тэгвэл сонгуульд амжилт үзүүлж чадаагүй, УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх болсон байна. Учир нь тэрээр тус албан тушаалд томилогдсон тухайгаа өдөр тутмын сонинд ярилцлага өгчээ.