ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Ц.Ням-Очирыг томиллоо. Тэрбээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй байна.
Боловсрол эзэмшсэн байдал:
- -1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
- -2001 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
- -2002 онд Тайланд улсад Оюуны өмчийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт
- -2002 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургуульд гүйцэтгэх ажлын мэргэшүүлэх сургалт
- -2009 онд Цагдаагийн ерөнхий газарт гүйцэтгэх ажлын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагдсан
Ажлын туршлага:
- -1991-1992 онд Авто засварын үйлдвэрийн нэгдлийн гэрээт галын хэсэгт гал сөнөөгч
- -1996-1997 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч
- -1997-2000-онд Мөн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч
- -2000-2002 онд Мөн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч
- -2002 оны 02 дугаар сараас Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч
- -2002 оны 09 дүгээр сараас Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч
- -2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр тусгай тасгийн дарга
- -2010-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга
- -2011-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
- -2012-2015 онд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга
- -2015 оны 05 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байна.