Энэ сарын 21-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабд ажилласан билээ. Тэрээр тосож авсан бие бүрэлдэхүүнтэй уулзах үедээ утсаар ярьж байсан нь "цэргийн штабын ажилчдыг үл тоолоо, бүдүүлэг загналаа" гэсэн олны шүүмжлэл, дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Энэ талаар хэвлэл мэдээллийнхэн ч дуугарч эхэлсэн.
Тэгвэл энэ талаар өнөөдөр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Цэргийн штабын ажилчид миний ажиллах дарааллийг зааж өгж байх үед ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд залгаж “засгийн хойшлуулшгүй ажил” ярьсан. Утсаар ярих шаардлагатай байсан учраас би 800 метрийн зайтай зогсож байгаад ярьсан. Зориуд намайг матарлаж, харлуулах ажлыг хийж байна” гэж ярисан юм.