Ерөнхийлөгчийн зөвлөхөөр О.Алтангэрэл, Л.Болд нар томилогдох уу

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр О.Алтангэрэл, Л.Болд нар томилогдох уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхүүд болох Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Г.Уянга, Ц.Хулан нар энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас болоод бие даан нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй.

Харин тэд тус сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэгт ажлаа өгсөн байна.

Тухайлбал, Г.Уянга энэ тухайгаа “Ганцхан жилийн дараа ирэх дараагийн "тулаан"-ы бэлтгэл хангахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр шийдсэнээ өнөөдөр дуулгаж, даргаасаа чөлөө хүслээ” гэж мэдэгдсэн юм. 

Харин тэдний оронд хэн томилогдох тухай талаар ярилцаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын Батлан хамгаалахын зөвлөхөөр Р.Амаржаргал, Я.Санжмятав нар яригдаж байгаа бол, мөн УИХ-ын гишүүн асан Л.Болд, хуулийн бодлогын зөвлөхөөр АН-ын ҮБХ-ны гишүүн, Өвөрхангай аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл нар яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, энэ удаагийн УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас Хан-Уул дүүрэгт Л.Болд нэр дэвшин өрсөлдсөн бол, АН-аас Өвөрхангай аймагт О.Алтангэрэл нар нэр дэвшин өрсөлдсөн юм.

О.Алтангэрэл




Өнөөдөр үхэр өдөр

29 минутын өмнө