2012 оны наймдугаар сард зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханд гар хүрсэн тохиолдол гарч байв.
Тодруулбал, У.Хүрэлсүх танхимын зүүн жигүүрт очиж, Г.Баярсайхантай нүүр тулж, “уулзсан” юм. Г.Баярсайхан ч зүгээр суусангүй. У.Хүрэлсүхийг суудал руу нь хөөж байгаа нь танхимд сонсогдож, бас ч үгүй салаавч гаргасан байдаг. Энэ бүхэнд нь тэсвэр алдсан У.Хүрэлсүх ч гарч үзэх санал гаргаж, гараараа дохьсон байдаг. Ингээд Чуулганы хуралдааны танхимын үүдэнд гарч, мань хоёр заамдалдаж, У.Хүрэлсүх Г.Баярсайхан гишүүнийг ганц цохилтоор газар унагаж байв.
Тэгвэл өчигдөр олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг зодсон гэх мэдээлэл гарч эхлэв. Энэ талаар зарим эх сурвалжууд “Мөнх-Очирт цохиулж байсан Хүрэлсүхийг Сумъяабазарт цохиуллаа гэхэд гайхах юун… Бүгд Баярсайхан шиг эвхрэх албагүй” зэргээр байр сууриа илэрхийлжээ.
Мөнх-Очирт цохиулж бсан Хүрэлсүхийг Сумъяабазарт цохиуллаа гэхэд гайхах юун...Бүгд Баярсайхан шиг эвхрэх албагүй шд
— Эрх чөлөөт Оргио (@110Orgio) July 22, 2020
Харин энэ талаар Д.Сумъяабазар өөрийн твиттер хуудастаа “Би Ерөнхий Сайдтайгаа 7 сарын 2 оос хойш уулзалдаагүй. Ингэж худал мэдээлэл тарааж хүнийг гүтгэж болохгүй” гэж мэдэгдсэн байна.
Би Ерөнхий Сайдтайгаа 7 сарын 2 оос хойш уулзалдаагүй. Ингэж худал мэдээлэл тарааж хүнийг гүтгэж болохгүй.
— Sumiyabazar MNG (@SumiyabazarD) July 23, 2020