Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2020-07-20/ Ардчилсан намын дотоод сонгуулийн хороонд шаардлага хүргүүлсэн тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж байр сууриа илэрхийллээ.
Уулзалтанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-гишүүн Ц.Туваан, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар оролцон, нэр дэвшигчдийн санал хүсэлтийг сонслоо.
 
             
                                     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        