Он гарснаас хойш гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ

Он гарснаас хойш гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ

Улсын хэмжээнд он гарсаар  хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан байна. 

Мөс цөмөрсөн дуудлагын тав нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг тохиолдсон байна.  Мөс цөмөрсөн дуудлага нь нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад хамгийн их бүртгэгддэг бөгөөд голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа ба нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Тиймээс иргэд, малчид, жолооч, аялагчид цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхааруулж байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө