Улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилсэн хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал С.Энхболдын мэдээлснээр өнөөдрийн байдлаар 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 21 нь хүүхэд байна. Тэдний дотор зургаан сартай хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Өнөөдөр /2026.02.04/ улсын хэмжээнд 23 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14 мянга боллоо. Үүний 70 хувийг вакцины бүрэн тунд хамрагдаагүй болон огт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байна.
М.ДЭЛЭГ