3х3 сагсан бөмбөгийн "Улаанбаатар ММС" баг Олимпын аварга Nauris Miezis-ыг багтаа авчээ

3х3 сагсан бөмбөгийн "Улаанбаатар ММС" баг Олимпын аварга Nauris Miezis-ыг багтаа авчээ

3х3 сагсан бөмбөгийн "Улаанбаатар ММС" баг Латвийн шигшээ багийн тоглогч, Олимпын аварга Nauris Miezis-ыг эгнээндээ нэгтгэжээ. 

Nauris Miezis нь 2020 онд Олимпод багаараа оролцож түрүүлж байсан бөгөөд Европын АШТ-ий аварга, МVP, World Tour-ийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальтай тамирчин юм. Мөн түүний хвьд 3х3-т нийтдээ 945 тоглолт хийсэн туршлагатай нэгэн аж.