"Халзан Бүрэгтэй" төслийн талбайд ойрын өдрүүдэд гарсан үйл явдалтай холбогдуулан төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд, Нэр бүхий төрийн бус байгууллагаас төслийн талбайд үйл ажиллагаа явуулж буй кемп нь хууль бус гэх тайлбар, мэдээлэл хийхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг буруугаар тайлбарлаж, хууль зөрчсөн гэх ташаа цуурхал, ойлголтыг иргэдэд тараасантай холбоотойгоор тусгай зөвшөөрөлтэй талбайд байрлах кэмп, хамгаалалтын хашаанд зөвшөөрөлгүйгээр халдах нөхцлийг бүрдүүлсэнд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс гүнээ харамсаж байна. Мөн тус Төрийн бус байгууллагуудын дурдаж буйгаар хэрэв манай компанийг кемп байгуулсан нь хууль бус эсэхтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгах аливаа тохиолдолд бид хамтран ажиллахад бэлэн байгааг мөн мэдэгдье.
