Иргэн А.Пүрэврагчаа төрийн өндөр албан тушаалтнууд зам хааж, хөдөлгөөнийг хязгаарлах давуу эрх олгодгийг зогсоох өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тэгвэл уг өргөдөлд өнөөдрийн байдлаар 6202 иргэн гарын үсэг зураад байна.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Өргөгдөл гаргагч "Тус заалт бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Гэхдээ улсын өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө түгжрэлд саатахгүй байх нөхцөлийг тээврийн цагдаагийн тусгай хамгаалалт, зохицуулалтаар шийдүүлж, бусад иргэдийг зам дээр түгжрэн хохирох байдалд үлдээж байна. Энэ нь шударга ёс, ардчилал, иргэний эрх тэгш байдлыг илт зөрчиж байна" гэж үзжээ.