Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 04:54 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 давхар орон сууцны 2 дугаар давхарт иргэн Б-гийн 20 м.кв байрны том өрөөнд гал гарч байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 30 иргэн /26 том хүн, 4 хүүхэд/-ийг гаргажээ.