УИХ дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүд 1992-2025 онд Улаанбаатар хотод олгосон газар олголттой холбоотой шийдвэрүүдийг хянан шалгах түр хороог байгуулахаар болжээ. Тодруулбал, тус бүлгийн гишүүн Ц.Баатархүү, О.Амгаланбаатар, Д.Батбаяр, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баярмаа нарын 35 гишүүн уг тогтоолын төслийг санаачилжээ.
Түр хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-2025 оны шийдвэрүүд мөн Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал, Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бусад газар олгосон эсэх, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал, Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал, одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах ажлыг хийх аж.

