ХҮН намын Генсек П.Ганзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

ХҮН намын Генсек П.Ганзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

ХҮН намын VIII их хурал хуралдаж байгаа бөгөөд Тус намын Генсек П.Ганзориг 5 жилийн ажлын тайлангаа тавьж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав.

Тэрээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийг удирдан, намын бусад бүтцийн байгууллагуудтай уялдуулан чиглүүлж ХҮН намаа Үндэсний хэмжээний нам болгон хөгжүүлэх, Шинэ үеийн дэвшилтэд нам болгон бэхжүүлэх, Төр засгийн ачаа үүдэг нам болгон төлөвшүүлж, намын дотоод ардчилал, хамтын шийдвэрүүдийг бэхжүүлэх зэрэг үндсэн зорилгуудаа намын нийт гишүүд болон бүх шатны байгууллага, журмын нөхдийн хамт амжилттай хийж хэрэгжүүлжээ.