Шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

 

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр /11.27/ Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох саналыг хэлэлцэж, 30 цагдан хорих шийдвэр гаргалаа.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг дахин баривчлах санал гаргасан шалтгаан нь өмнөх баривчилгаанаас суллагдахдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзсэн. Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэд хэдэн үйлдлээр шалгаж байгаа юм.