Шинэ жилийн баярын арга хэмжээ болж буйтай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байна. Улмаар энэ сарыг дуустал Тээврийн цагдаагийн алба хаагчид хяналт, шалгалтаа эрчимжүүлсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд /2025.12.13-14/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 134 үйлдлийг илрүүлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Хэрэв, жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан бол эхний удаа жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай.