Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна.
Намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхэд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Эдийн засаг хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлэхээр танилцуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав заалнаас өөрийнхөө нэрийг МАН-ын даргад нэр дэвшүүллээ.
Тэрбээр “Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож , намын гишүүн бүрийн итгэл үнэмшлийг бий болгож байж нийгэм, улс төр ариун болохыг би олж харсан. Тийм учраас би намд элссэн. Надад маш олон нам санал тавьсан. Гэвч бусад нам улс төрийн институцын хэлбэрт очиж чадаагүй байлаа.” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцоллоо.
Монгол Ардын намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёсны “амилж” чадаагүй. Иргэдийн хуралд намууд орохоо болъё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье” гэдэг бодлогоо дурдлаа. Цаашлаад “Намын гишүүн хүн соён гэгээрүүлэгч, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч байх хэрэгтэй .Тусгаар тогтнолын багана бол 176 малчин өрх. Тэдэнд бэлчээрийг нь эзэмшин эрхийг өгье. Малчнаасаа асуугаагүй байж малаас нь гаргаж байгаа түүхий эдийг зарна, боловсруулна гэдэг. Малчин хүний өмч рүү дайрч болохгүй” гэлээ.