Засгийн газрын өнөөдрийн /2025.10.22/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар "Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай" асуудлыг хэлэлцсэн.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут " Алс хол газарт энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн алба хаагчдад 6 сая орчим төгрөгийг нэмэлтээр томилолтын зардал болгож өгч байна. Хоёрдугаарт, хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг хийдэг байсан. Үүнтэй холбоотойгоор 21 аймаг, 330 гаруй сумаас ирсэн цэргийн алба хаагч нарт орон нутагт нь эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр сургахаар болсон. Ингэснээр цэргийн алба хаасан алба хаагч нар маань нутагтаа буцаж очоод эрэлттэй мэргэжлээр ажиллах бололцоо нээгдэж байна. Яг одоо 800 гаруй хүн энхийг дэмжих ажиллагаанд алба хааж байна. Энэ тогтоол батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Тэгэхээр одоо алба хааж буй хүмүүс маань томилолтын зардлынхаа 80 хувийг өөртөө авч 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх боломжтой. Алба хаагаад ирсэн хүмүүст энэ тогтоол хамаагүй" гэлээ.
ВИДЕО: