“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайханаас байр суурийг нь сонслоо.
Тэрбээр “Манай улсын эдийн засаг зөвхөн нүүрс дээр тогтож байна. Цаашид эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна. Гэхдээ “Халзан бүрэгтэй” орд дээр асуудал бас бий. Хайгуулын ажил эхлэхтэй зэрэгцэн нутгийн иргэд эсэргүүцсэн. Нутгийн иргэд маань иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж байгаа. Сумын энергийн газраас гаргасан дүгнэлт бий. Тухайн хайгуул хийж буй бүс нутагт цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс хэд дахин өндөр байна гэж гарсан. Иргэд энэ нөхцөлд хардах эрхтэй шүү дээ. Тэгэхээр иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Цаашид байгаль орчин, хүн ам ямар хүндрэл үүсэх вэ гэдгийг ярилцах эрхтэй. Нутгийн иргэд маань хэн нэгний өдөөн хатгалгаар ирээгүй гэдэгт итгэж байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: