ВИДЕО: Улаанбаатар гурил компанийн "Mon Beef" брэнд хөдөө аж ахуйн салбарт кластерчилсан системийг бүтээж, махны шинэчлэлт хийж эхэллээ

ВИДЕО: Улаанбаатар гурил компанийн "Mon Beef" брэнд хөдөө аж ахуйн салбарт кластерчилсан системийг бүтээж, махны шинэчлэлт хийж эхэллээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүнг нийтэд танилцуулж, үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үзэсгэлэн өнгөрсөн баасан гарагт болж өнгөрлөө.

ВИДЕО: 

Тус арга хэмжээнд "Улаанбаатар гурил" ХХК өөрсдийн брэнд бүтээгдэхүүн болсон "Mon beef" брэнд болон Улаанбаатар гурилаараа оролцлоо.

Улаанбаатар гурил ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер Б.Болормаа “"Mon Beef" брэндийн үхрийн мах нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, Монгол хүнд эрүүл аюулгүй хүнсийг хүргэх зорилготой. Мөн хэрэглэгчийн ажлыг хөнгөвчлөх зорилготойгоор үхрийн махаа бүх төрлөөр нь ангилж, савлаад бэлтгэн нийлүүлдэг. Мөн уул, уурхай, катеринг үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шууд хэрэглэхэд бэлэн болгож өгдөг учир хэрэглэгч нар ам сайтай байдаг. Хэчнээн үйлдвэрийн аргаар малыг төхөөрдөг ч Монгол үхрийн махны амтаа алдаагүй байдаг онцлогтой. 18-36 сартай бяруу, шүдлэн үхрийг малчдын гар дээрээс авч, малын эмчийн хяналт дор 100 хоног бордож, Дархан-Уул аймгийн Дархан-Уул суманд байх мал төхөөрөх хэсэгтэй ангилж, бэлэн болгодог. Манай үйлдвэрийн нэг онцлог бол хаягдалгүй үйлдвэр. Хаягдал бүтээгдэхүүнүүдээ бордоо болгож, эргэн малаа борддог юм” гэлээ.

Улаанбаатар гурил ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер Б.Цогтбаатар “Манай гурилын үйлдвэр 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Манай гурилын үйлдвэрийн онцлог бол эрчим хүчийг 25 хувь, цэвэр усыг 12 хувиар бага хэрэглэдэг. Энэ арга хэмжээнд үндсэн долоон төрлийн гурилаа олон нийтэд танилцуулж байна. Манай нэрийн гурилууд ихэвчлэн иргэдэд хэрэгтэй амин дэмээр баялаг байдаг гэдгийг иргэд маань хэдийн мэдэх биз ээ” гэв.