Завхан аймгийн иргэн Б-д энэ оны есдүгээр сарын 06-ны өдөр "Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягаас та манай сугалаанд /10.000.000/ арван сая төгрөгний азтан болсон байна та бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү гэсэн зурвас иржээ.
Тэрбээр уг зурвасын дагуу дансны мэдээллээ бусдад дамжуулж 1.623.000 төгрөгөө алдсан байна. Мөн иргэн А нь “2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр "Diana Marta” гэх хаягаас 70.000.000 /далан сая/ төгрөг хожлоо, дансны мэдээллээ өгнө үү гэсэн зурваст хууртаж, данснаасаа 432.000 мянган төгрөг алджээ. Тухайн иргэд гомдол мэдээллээ цагдаагийн байгууллагад гаргасан байна. Өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.