Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймаг, Хүрээмарал сум  Ширээ багийн “Барлагтай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, 46°36'36.0"N 98°16'12.0"E/ 09.18-ны өдрийн 00:23:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 00:28 цагт ООГХ-ээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Барлагтай багийн Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас газар хөдлөлтийн чичирхийлэлийн талаар тодруулахад мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.