УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.09.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, МАН-ын даргын сунгаанд нэр дэвшиж байгаагаа мэдэгдлээ.
ВИДЕО:
Тэрбээр, "Парламентын түүхэн 35 жилийн ойн мэндийг хүргэе. Ирэх даваа гарагт хоёр дахь намырн чуулган нээлтээ хийнэ. Шинэчлэгдсэн хуулийн дагуу есдүгээр сарын 15-наас эхлэн чуулганы хуралдааныг хуралдуулахаар болсон. Төсвийн хэлэлцүүлгийг өргөн хүрээгээр хийхийн тулд ийнхүү хугацааг сунгасан. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2026 оны нэгдүгээр срын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулаад улс төрийн намууд өөрсдийн их хурлуудаа зохион байгуулж, намын дарга удирдлагуудаа сонгож, шинээр дээд шүүхэд бүртгүүлж байна. Хамгийн түрүүнд АН өнөгрсөн сард хурлаа зохион байгуулллаа. АН нээлттэй, ардчилсан байдлаар дотоод сонгуулиа зохион байгуулж чадсан. Улс төрийн намуудад үлгэр жишээ болохуйц ажлуудыг амжилттай хийж чадлаа гэж дүгнэж байгаа. Тийм учраас АН-ын нийт гишүүдэд ардчилсан, нээлттэй, цэвэр өрсөлдөөний замаар, нээлттэй мэтгэлцээний арга хэлбэрээр намын даргаа сонгож чадсанд баяр хүргэж байна. Мөн энэ үр дүнгээр АН-ын шинэ цаг үеийн лидер буюу намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Парламентын тогтолцоо гэдэг бол парламентад суудалтай улс төрийн намуудаас шууд хамааралтай байдаг. Парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын хариуцлага, үнэт зүйл, хөгжил дэвшил гэдэг зүйл нь төрийн шийдвэр гаргах процесст шууд нөлөөлнө. Төрийн шийдвэр гаргалт нь илүү мэргэн, илүү чанартай, илүү хэрэгжих боломжтой нөхцлийг бүрдүүлсэн байх гэдэг нь улс төрийн намын хөгжлөөс шууд хамаардаг зүйл.
МАН хэдийгээр хоёр дараалсан үнэмлэхүй ялалтыг байгуулж, дангаараа засгийн эрхийг барьж байсан хэдий ч нэг намын дарангуйлал тогтох эрсдлээс урьдчилан сэргийлж, парламентад олон намын оролцоог хангах зорилгыг агуулж байсан.
Ирэх чуулганаар нэгдүгээрт бид данхсайхан төрийн асуудлыг цэгцлэх ёстой. Төрийн бүтцийн дахин инженерчлэлийг хийх шаардлагатай тул намрын чуулганаар энэ асуудалд анхаарч ажиллана. Хоёрдугаарт, төрийн процессын дахин инженерчлэлийн үзэл баримтлалыг баталсан. Хэдэн мянган давхардсан, шаардлагагүй процессыг бид үгүй хийх ёстой. Түүнчлэн татварын багц хуультай холбоотой асуудал яригдаж байна. Өнөөдөр засгийн газраас өргөн барихаар бэлтгэсэн төслүүдийг харлаа. Үнэндээ иргэдийн хүсэж байгаа шиг томоохон хэмжээний өөрчлөлтийг хийж чадахааргүй нөхцөлд явж байна гэж дүгнэж байгаа. Монголд татварын реформ хийх хэрэгтэй. Тийм учрахас намрын чуулганаар УИХ татварын хуулийн нэмэлт, өөрчлөлт бус реформын шинжтэй, томоохон өөрчлөлтийг хийх санаачилгыг гаргаж ажиллана. Мөн нийгмийн даатгалын тогтолцооны асуудал яригдаж эхэлсэн. НД-ын нэгдсэн сан алдагдалтай ажиллаж байгаа учраас тэтгэвэрийг нэмж, НДШ-ийг бууруулах боломжгүй байсан. Үүнийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Эдгээр асуудлууд дээр УИХ ирэх намар төвлөрч ажиллана.
Улс төрийн нам өдөр бүр шинэчлэгдэж өөрчлөгдөж явах ёстой. Тэгж байж иргэд, залуусын дэмжлэгийг авч чаддаг. Тийм болохоор би өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийхийг хүсэж байна. Монгол Улс нь хувь хүн бус, хууль засаглалдаг эрх зүйт төртэй байх ёстой. Үүний төлөө Улс төрийн намууд, үе үеийн сонгууль, үе үеийн парламент зорьж ирсэн. Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдрах нийгмийг цогцлоон бүрдүүлэх ёстой. Тийм учраас миний хувьд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүн бус хамтын байгууллага хэвээр хадгалахын төлөө 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, шинэчлэл, өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа хувьд, удаа дараа намынхаа гишүүд дэмжигчдийн дэмжлэгийг авч, ЕНБД-аар ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэшиж оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний Монголын мөнх хөх тэнгэр, миний Монголын хөгжил дэвшил мөнхөд мандан бадрах болтугай” гэлээ.