Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассосиацитай хамтран жил бүр зохион байгуулдаг “Mining Week & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд 2025 оны 09 дүгээр сарын 11-13-нд болно.
Тус арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 бүрэлдэхүүн компанийн төлөөлөл, 18 мянга гаруй ажилтан, албан хаагчдаа төлөөлөн оролцоно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн “Эрдэнэс Монгол” нэгдэлд хамаарах долоон төсөл, нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зургаан байршилд байгуулах үйлдвэрлэл, технологийн паркий бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөөг танилцуулна. Энэ жилийн нэг онцлог нь арга хэмжээний хүрээнд бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Бэсрэг наадмаар сур харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан болох юм байна.