БНСУ-ын юүтүбэр эмэгтэй Монголд аялж яваад амь насаа алдсан талаар өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 28-нд 20 орчим насны “А” гэх солонгос эмэгтэй Хоргын тогоо дээрээс зураг авах гэж байгаад унаж амиа алджээ. Уг солонгос эмэгтэй нь БНСУ-ын 90 мянга гаруй дагагчтай аялагч, юүтүбэр болох Шин Ен гэх эмэгтэй байжээ. Тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэхдээ “Амь хохирогч А нь зураг авахуулж байгаад гэнэт хүчтэй салхины улмаас тэнцвэрээ алдаж, унасан гэж үзэж байгаа. Одоогийн байдоаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ослын нарийн зүйлсийг шалгаж байна” гэжээ.
Эх сурвалж: Хангүг Илбу