БНСУ-н иргэн "Хоргын тогоо" руу унаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх "Хоргын тогоо" гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалтгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа аж.