Баянхонгор руу ирэх аравдугаар сараас эхлэн шинэ нислэг үйлдэж эхэлнэ

Баянхонгор руу ирэх аравдугаар сараас эхлэн шинэ нислэг үйлдэж эхэлнэ

МИАТ ТӨХК орон нутгийн нислэгийн шинэ чиглэлийг ирэх аравдугаар сард нэмэхээр төлөвлөжээ.

Тодруулбал энэ оны аравдугаар 26-ны өдрөөс эхлэн Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэх юм байна. Нэг талын нислэгийн эхлэх үнэ 281,050 төгрөг бол, хоёр талын нислэг 557,150 төгрөг байх нь. Оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй аж. Нислэгийг ОМО41, ОМО42 агаарын хөлгөөр Улаанбаатар-Баянхонгор, Баянхонгор-Улаанбаатар маршрутаар үйлдэх гэнэ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө