СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван автомашин мөргөсөн ослын улмаас нэг хүний амь эрсдэж, найман хүн гэмтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван автомашин мөргөсөн ослын улмаас нэг хүний амь эрсдэж, найман хүн гэмтжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 27-ны өдрийн 00:05 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны тойрог замын ойролцоо “Олон машин мөргөлдөж хүн машинд даруулсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тус мэдээллийг шалгахад “Хьюндай маркийн автомашины жолооч нь 5 автомашин мөргөсний улмаас Тоёота приус маркийн автомашины жолоочийн амь хохирч, нийт 8 хүн гэмтсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.