Хичээлийн шинэ жил долоо хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор бүсчлэл харгалзахгүй хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчээ.
Тус шийдвэр энэ сарын 27-ноос эхлэн ирэх сарын 16 хүртэл үргэлжлэх юм байна. Ингэхдээ 27, 29 ,31 зэрэг сондгой тоотой өдрүүдэд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин 28, 30 зэрэг тэгш тоотой өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм. Цагийн хязгаарлалтын хувьд 08-20 цагийн хооронд байна. Төвийн зургаан дүүрэгт шийдвэр үргэлжилнэ. Гэхдээ 9-р сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
ВИДЕО: