Замын хөдөлгөөний их ачааллыг зохицуулах үүднээс ирэх есдүгээр сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулахаар иргэдээс санал асуулга авч эхэлсэн байдаг. Санал асуулгад 2542 хүн саналаа өгч, 63 хувь нь дэмжсэн байна. Санал асуулга өчигдөр /2025.08.25/ орой 00.00 цагт дууссан. Тэгвэл өнөөдөр 13.00 цагт Тээврийн цагдаагийн алба болон холбогдох албаны хүмүүс олон нийтэд нэгдсэн мэдээллийг өгөхөөр болжээ.
