Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо суудлын 2 автомашин мөргөлдөж 1 автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг өнөөдөр өглөө /2025.08.25/-ны өдрийн 05:33 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Лексүс-570” загварын автомашин нь иргэн Н-ийн “Приус-55” загварын автомашинтай мөргөлдөж, “Приус-55” загварын автомашины жолооч Н /30 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдаж ухаан алдсан байсныг 06:05 цагт эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.