Дэлгүүрийн барилгын дээвэр, нэг давхар шатаж байсныг бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ

Дэлгүүрийн барилгын дээвэр, нэг давхар шатаж байсныг бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ

Өнгөрсөн шөнө 10 дугаар хороололд байрлалтай "Газар шим" үйлдвэрийн нэрийн дэлгүүрт гал гарсан байна. 

Эл галын талаар Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээнд "Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 5 дугаар хорооны “Задгай”-д Дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 22:51 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын  20х20 метрийн хэмжээтэй дэлгүүрийн барилгын дээврийн хэсэг болон 1 дүгээр давхар шатаж байсныг ажиллаж унтраасан" гэж тэмдэглэжээ.