"Демси трейд" ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр тооцож, уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

"Демси трейд" ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр тооцож, уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн газар хамтран шалгалт явуулж илэрсэн зөрчлийн дагуу Байгаль орчны хяналт, Геологи уул уурхайн хяналтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж үйл ажиллагааг нь зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрийн заагт уул уурхайн үйл ажиллагаа явуулсан "Демси трейд" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Байгаль орчны хяналт, Геологи уул уурхайн хяналтаар зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагаа явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар "Демси трейд" ХХК-ийн үйлдсэн зөрчилд холбогдох хуулийн дагуу торгууль, байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр тооцож, уурхайн үйл ажиллагааг зогсоогоод байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.




Өнөөдөр хулгана өдөр

22 цагийн өмнө