Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ

Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.07/ 14:30 цагийн байдлаар 4 ой, хээрийн түймэртэй байгаагаас Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд суманд гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 66 алба хаагч, 7 автомашин, мэргэжлийн ангийн 70 хүн, 8 автомашин, нийт 136 хүн, 1 нисдэг тэрэг 15 автомашин, 2 мотоцикль, 28 морьтой оролцож байгаа юм. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Гуртын уулын хойд тал” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр татан авах ажиллагааг зохион байгуулж байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр үхэр өдөр

1 хоногийн өмнө