Баянзүрх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шинэ цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Баянзүрх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шинэ цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Өнөөдөр /2025.08.01/ Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга албан ёсоор нээлтээ хийлээ. Ингэснээр энэ шинэ хичээлийн жилээс эхлэн Баянзүрх дүүргийн Хонхорын 115 гаруй хүүхэд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой орчинд чанартай сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо. 

Тус цэцэрлэг нь НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын Имарт, ChildFund Korea болон Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хамтын санхүүжүүлтээр баригдсан бөгөөд төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийн тод жишээ болж байна. Нийт 1,800 м² талбайд баригдсан энэхүү гурван давхар барилга нь гэрэл гэгээтэй, уужим анги танхим, дотор тоглох орчин, стандартын гал тогоо, нарны эрчим хүч, орчин үеийн агааржуулалтын системтэй бөгөөд хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлжээ. Нээлтийн ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Имарт (Скай Хайпермаркет ХХК)-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, Хамтын ажиллагаа хариуцсан захирал Юн Ён Гиль, ChildFund Korea-гийн төлөөлөгчид, багш, олон нийтийн төлөөлөл оролцлоо.