Тайланд Улсын нийслэл Бангкок хотод олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад долоодугаар сарын 27-31-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлжээ.
Энэхүү олимпиадад өмнө нь 2016 онд БНХАУ, 2017 онд Бельградын олон улсын олимпиадаас манай сурагчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Олон жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлж, найман жилийн дараа Шинэ-Эрин сургуулийн 11-р ангийн сурагч Н.Нараа, Гёте сургуулийн 11-р ангийн сурагч А.Амина нар хүрэл медаль хүртлээ. Багийн ахлагчаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн нар ажиллажээ.