Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2025 оны 5-р сарын 12-ны өдөр
№ RFP25-1559
ХААН Банк нь харуул хамгаалалт, 24 цагийн камерын хяналт, дохиолол хамгаалалтын үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Авах үйлчилгээ:
- ХААН Банк цамхаг, Сөүл оффис, Жуков оффис – Харуул хамгаалалт
- Улаанбаатар дахь салбар, нэгжүүд – Харуул хамгаалалт, дохиолол хамгаалалт
- Улаанбаатар дахь Экспресс банкууд – 24 цагийн камерын хяналт хийх зайны хамгаалалт
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт [email protected] хаягт ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу. Гүйлгээний утга дээр RFP25-1559 дугаар, оролцогч байгууллагын нэр, регистрийн дугаарыг заавал бичнэ.
Санхүүгийн үнийн саналыг [email protected], бусад цахим материалыг [email protected] и-мэйл хаягаар тус тус хүлээн авах ба гарчигт RFP25-1559 дугаарыг тэмдэглэн 2025 оны 5-р сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэх болно.
- Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг [email protected] хаягт хандаж авна уу.
- Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15,Ш/Х-192, Улаанбаатар-17010