Монгол эрчүүд өөрийн дотоод ухамсраар дэлхий нийттэй хөл нийлж чадна гэдэгт итгэхийг уриаллаа

Монгол эрчүүд өөрийн дотоод ухамсраар дэлхий нийттэй хөл нийлж чадна гэдэгт итгэхийг уриаллаа

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг НҮТББ-аас “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” сэдвээр өнөөдөр /2025.05.13/ мэдээлэл хийлээ. 

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг НҮТББ –ийн Ж.Цогтсугар: Манай нийгэмлэг бие даан архинаас татгалзах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Заавал архи ууж сурсны дараа архинаас гарах бус архи ууж сураагүй байхдаа огт хэрэглэдэггүй болгох шинэ санаачлагыг гаргаж, гурван жил ажилласан залуусын төлөөлөл өнөөдөр мэдээлэл өгөх гэж байна. Монгол эрчүүд эмийн бус аргаар өөрийн дотоод хүчээр, ухамсар, оюун тархиараа дэлхий нийттэй хөл нийлж чадах чадамж байна. Түүнийг нь хүлээн зөвшөөрч өгөөч, итгээд өгөөч гэсэн юм.

“Архины хэрэглээгүй шинэ үе” залуучуудын клубын тэргүүн Г.Ихбаяр: Бид шинэ үеийн залуустаа хандаж, их дээд сургуулийн оюутнуудад хандаж олон арга хэмжээг бид зохион байгуулсан гэв.