"Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн даалгавруудыг нээлттэй болгосон" гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ

"Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн даалгавруудыг нээлттэй болгосон" гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ

Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил элсэлтийн шалгалтын математикийн хичээлийн даалгавруудыг нээлттэй болгосон гэлээ.

Тодруулбал, энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон авна. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ. Энэ жилийн тухайд зөвхөн математикийн хичээл дээр хийж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээлүүд дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулан нэвтрүүлж эхэлсэн гэв.