Нэгдсэн Үндэстний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 3, 4-нд Дундговь аймагт ажиллах үеэрээ “Ид шидийн орон Дундговь” хүүхдийн хөгжил, хамгааллын төв, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн дэмжих” төслийн хүрээнд ЮНИДО-оос Дундговь аймагт үзүүлсэн дэмжлэг, бусад үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн энэ үеэр НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэн, түүний гэргий болон аймгийн удирдлагууд хамтын ажиллагааны илэрхийлэл болгон Гуяны төгөлд мод тарьсан юм.