Хордлогод орсон уурхайн ажилчдын хоолноос нян илэрчээ

Хордлогод орсон уурхайн ажилчдын хоолноос нян илэрчээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.04.25/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалтын албаны дэд захирал Э.Одмаа Өмнөговь аймгийн уурхайн ажилчид удаа дараа хордлогод орсон талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "ХӨСҮТ-д 2025 оны гуравдугаар сарын 16-наас хоолны хордлогот халдварын талаарх мэдээллийг Өмнөговь аймгаас ирүүлсэн. Бид дөрөвдүгээр сарын 10-ны өдөр мэргэжлийн багийг томилон ажиллуулсан. Нийт гурван том дэгдэлт уул уурхайн компаниудад гарсан. Эхний үед 548 хүн, дунд үед 970, сүүлд 802 хүн гээд олон хүн хордлогод өртсөн. Асуумж судалгаа авч, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн нь 15-33 хувьд илэрсэн. Нийт 46 хувьд шинж тэмдэг илэрч, 74 хувийг шинжилгээнд хамруулсан. Тухайн хүмүүсийн хоол хүнснээс нян илэрсэн. Өмнөговь аймгаас ХӨСҮТ-д 70, 119, 117 тохиолдол ирж хэвтэн эмчлүүлсэн бол ихэнх нь 20-30 насныхан байсан. Хүндэрсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн" гэлээ.