Согтуу жолооч осол гаргаж, жирэмсэн эмэгтэйг гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Согтуу жолооч осол гаргаж, жирэмсэн эмэгтэйг гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Иргэд, жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 529 осол бүртгэгджээ.

Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутад “Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч машин мөргөж жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Corolla автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan Vanette маркийн автомашинтай мөргөлдөж, жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байна. Жолооч М нь согтолтын зэрэг их буюу 2,53 бүхэл хувьтай байжээ.
 
Жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү.