Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид Ц.Анандбазар, С.Жаргал нарын таван хүн нэр дэвшлээ

Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид Ц.Анандбазар, С.Жаргал нарын таван хүн нэр дэвшлээ

Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх долоо хоногт буюу энэ сарын 28-д хийнэ. Уг хурлаар холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгох юм.

Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж, сонгуулийн хороогоор батлагдсан нэрсийг зарлалаа. 

Ерөнхийлөгчид:

  • Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб)
  • С.Жаргал (шүүгчийн зөвлөл)
  • Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб)
  • Ө.Алтай ( Хараацай)
  • Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлжээ.

Хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүнд:

  • Л.Энхбаатар (Мастер ангиллын тамирчдын зөвлөл)
  • Ц.Мөнх-Эрдэнэ (Шинэ яармаг хөлбөмбөгийн клуб)
  • Б.Пүрэв-Очир (Соёмбын барсууд хөлбөмбөгийн клуб)
  • Г.Анархүү (Хоромхон хөлбөмбөгийн клуб)
  • Д.Батнасан (Эрчим хөлбөмбөгийн клуб)
  • Д.Төрбат (Улаанбаатар хөлбөмбөгийн клуб)
  • Г.Тэгшжаргал (Шүүгчийн зөвлөл) тус тус нэр дэвшсэн байна.